СЭЛЭНГЭ: Ардын хувьсгалын өлгий нутгийн наадам өргөн дэлгэр болж байна
ФОТО МЭДЭЭСүхбаатар,
2024 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол улсын
818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил,
Ардын Хувьсгалын 103 жил, Сэлэнгэ аймаг байгуулсны 93 жил, Сүхбаатар сумын 87
жилийн ойн баяр өргөн дэлгэр болж байна.
Өнөөдөр
аймгийн наадмын хүчит 128 бөхийн барилдааны 2-ын даваа, Сүхбаатар сумын баяр
наадмын сумын цол олгох хүчит 64 бөхийн барилдаан боллоо.
Наадам маргааш хүчит бөхийн барилдааны 3-ын даваагаар үргэлжилнэ.