ХӨВСГӨЛ: Б.Мөнхтөрийн хүрэн соёолон түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 103 жил, Хөвсгөл аймаг байгуулсны 93 жилийн ойн үндэсний их баяр наадамд 40 гаруй соёолон уралдлаа.
Уралдаанд Хөвсгөл аймаг
Баянзүрх сумын уяач Б.Мөнхтөрийн хүрэн түрүүлж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох
сумын уяач З.Мягмаржавын сартай хүрэн аман хүзүүдлээ.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уяач Б.Сүхбаатарын бор гуравт, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уяач Б.Ариунболдын согоо бор дөрөвт, Хөвсгөл аймгийн Түнэл сумын уяач Ц.Нямдоржийн буурал айргийн тавд хурдаллаа.
Баяр наадөм маргааш их насны морьдын
уралдаанаар үргэлжилнэ.