БАЯН-ӨЛГИЙ: Е.Көптилек долоо даван түрүүлж аймгийн арслан цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-07-11 22:13:10

Өлгий, 2024 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103, Баян-Өлгий аймаг байгуулсны 84 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 128 бөх зодоглосноос Баяннуур сумын харьяат аймгийн заан Е.Көптилек 7 даван түрүүлж аймгийн арслан цол хүртлээ.


Дэлүүн сумын харьяат, спортын олон улсын хэмжээний мастер, аймгийн арслан Т.Ерболат үзүүрлэв.


Мөн Цэнгэл сумын харьяат аймгийн начин М.Бекежан, Толбо сумын харьяат сумын заан Т.Адилбек нар шөвгөрч, Т.Адилбек аймгийн начин цол хүртлээ. 

Холбоотой мэдээ