ДОРНОД: "Хурдатгал" баг эхний хожлоо авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-07-17 17:07:58

Чойбалсан, 2024 оны долдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. "Хурдатгал" баг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймагт болж буй спортын наадамд оролцож, эхний хожлоо авчээ. 


Дорнод аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймагтай  хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд энэ зуны 7, 8, 9-р сарыг “Алтан улирал” болгож, дээрх саруудад олон талын үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Энэ сард Хянган аймаг Монгол, Орос, Хятад гурван улсын Сагсан бөмбөгийн цомын спортын наадмыг зохион байгуулж байна. 


Тус наадамд аймгаа төлөөлөн оролцож буй баг тамирчид Хянган аймгийн "Оюутны шигшээ" багтай тоглож, 58:50 харьцаатай ялалт байгуулжээ. Тэмцээнд нийт 46 баг оролцож байна.


Тус тэмцээн 2024 оны 7 дугаар сарын 17-22 ны өдрүүдэд үргэлжилнэ. 


Холбоотой мэдээ