ХӨВСГӨЛ: Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан Хөвсгөл аймагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Кауасси-Комлан Хөвсгөл аймагт ажиллав.
Түүнийг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар хүлээн авч уулзаж, орон нутагт хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцууллаа.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Кауасси-Комлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын газрын дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг сонсон, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Суурин төлөөлөгч Эваристе Кауасси-Комлан цаашид өсвөр үеийнхэнд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн асуудал болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нарийвчилсан судалгаа хийх үйл явц, алслагдсан сум, багийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд явуулын үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болов.
Мөн Гэр бүл, хүүхэд
хөгжил хамгааллын газрын дэргэдэх Нэг
цэгийн үйлчилгээний төвийг шинэ байртай болгох талаар хамтран төсөл
боловсруулж, донор байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо.