Сар бүрийн 11-нийг гэр бүлийн өдөр болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-11 13:39:01

Хөвсгөл аймаг Хүүхдэд ээлтэй аймаг болох зорилтын хүрээнд сар бүрийн 11-ий өдрийг Гэр бүлийн өдөр болгох захирамжийг аймгийн Засаг дарга гаргажээ.

Сар бүрийн энэ өдөр хүүхэд гэр бүлд чиглэсэн хөгжил, хамгааллын ажил, үйлчилгээ Хөвсгөл аймгийн хэмжээнд нийгмийн бүхий л орчинд тогтмол зохион байгуулагдаж байх бодлогыг баримталж гэр бүлд ээлтэй үйлчилгээг салбарын байгууллагуудын хамтын ажиллагаа түншлэлийн хүрээнд бий болгохыг зорьж хүүхэд гэр бүлийн өдрийн давлагааг эхлүүлэв.

Тус давлагаанд хамгийн эхэнд аймгийн Үсчин гоо сайханчдын холбоо нэгдэж сар бүрийн  11-ий өдөр үсээ засуулж буй хүүхэд, залуучууд, гэр бүлийн гишүүн бүрт 20 хувийн хямдрал үзүүлж байхаар болжээ.

Аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс гэр бүлийн хөгжлийг эрхэмлэж хөгжсөн Хөвсгөлийг хамтдаа бүтээхийг уриалжээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ