ХӨВСГӨЛ: Үерийн улмаас 3 гүүр сэтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ 
                                                                    Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Хатгал чиглэлийн А1101 авто замд өнөөдөр үдээс хойш үер буусан.

Үерийн улмаас Алаг-Эрдэнэ сумаас Хатгал чиглэлийн авто замд найман газар зам давж их хэмжээний чулуу овоорсон, 3 гүүр сэтэрсэн байдалтай байна.

 
Өнөө шөнө бороо үргэлжлэн орох тул иргэдийг хөдөө орон
нутгийн замд зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн
Онцгой байдлын газраас анхааруулж байна.
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    