ХӨВСГӨЛ: Үүрийн гол үерийн түвшнийг даван үерлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-26 12:01:59

Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногуудад орсон хур борооны улмаас Хөвсгөлийн уулсаас усжих Уйлган, Үүр голуудын усны түвшин Цагаан-үүр сум орчимд өмнөх өдрөөс 10-30 см-ээр буурсан хэдий ч үерийн түвшнийг  5-15 см-ээр давсан үертэй хэвээр байна.


Мөн Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн, Шишхэд голуудын усны түвшин дунджаас 25-40 см-ээр бага Эг, Бэлтэс, Бүгсий голуудын усны түвшин дунджийн орчим байна.



Томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа нийт ард иргэд, малчид, тээвэрчдийг болзошгүй үер усны аюулаас сэрэмжилж, баталгаат зам гүүрээр зорчихыг Хөвсгөл аймгийн УЦУОШТ-ийн Ус судлалын өртөөнөөс анхаарууллаа.

 

 

Холбоотой мэдээ