Чөлөөтийнхөн Парисыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-29 10:28:19

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. “Парис-2024” зуны XXXIII олимпын наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн шигшээ баг Парисын зүг өнөөдөр өглөө хүлгийн жолоо залав.


Манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй зургаан тамирчин Парисын дэвжээнд өрсөлдөх эрхээ авсан юм. Өчигдөр чөлөөтийнхөн эх орондоо сүүлчийн бэлтгэлээ хийж, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд тамирчдаа үджээ. Тэд Төв аймгийн Батсүмбэр суманд байрладаг “Чэмпионс Чэмп” цогцолборт бэлтгэлээ базаасан юм.


Чөлөөтийнхөн энэ удаагийн наадмаас 2-3 медаль авах зорилго тээсэн. 1980 оноос хойш тасарсан эрэгтэйчүүдийн медалийг авах тэмүүлэлтэй буй. Чөлөөтийнхнөөс эрэгтэйчүүд хамгийн сүүлд 1980 онд, эмэгтэйчүүд 2021 оны Олимпоос медаль хүртсэн юм.

Холбоотой мэдээ