ОРХОН: Анхдагч, Илгээлтийн эздийн баярыг үзэхээр 4 улсын 20 гаруй зочин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-08-01 10:26:30
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Анхдагч, Илгээлтийн эздийн 50 жилийн ой, Орхон аймгийн баяр наадам, Хангайн бүсийн хурд- 2024 наадмыг үзэж сонирхохоор дотоод, гадаадын олон жуулчин, зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.

Үүнд, ОХУ-ын  Элчин сайдын яам, Вьетнам улсын Даклак муж, БНХАУ-ын Манжуур хот, БНСУ-аас нийт 20 гаруй  зочид,төлөөлөгчид иржээ.

Зочдыг аймгийн ИТХ, Засаг дарга  хүлээн авч хүндэтгэл үзүүлж  хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ үеэр Орхон аймаг Вьетнам улсын Даклак мужтай соёлын харилцааны хөтөлбөр хэрэгжүүлэх, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, гар урлал, оёмол бүтээгдэхүүнийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал,  Вьетнам улсын Даклак мужийн  Ардын хорооны орлогч дарга, төлөөлөгчдийн тэргүүн Нгуен Тиен Ван нар  үзэглэсэн юм.

 

Холбоотой мэдээ