Замын-Үүд боомтод ариутгалын цэг барихаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-10-12 10:39:10

Эрээн хотын нэг сая юанийн буцалтгүй тусламжаар Замын-Үүд боомтод орчин үеийн жишиг, стандартад нийцсэн ариутгалын цэг барих болжээ. 

МХГ-ын дарга Н.Цагаанхүү Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд боомтод ажиллав.Энэ үеэр Эрээн хотын даргатай уулзалт хийж, тодорхой асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр болсон байна. Тодруулбал, Замын-Үүд боомтод Эрээн хотын тусламжаар орчин үеийн жишиг, стандартад нийцсэн ариутгалын цэг барьж ашиглалтад оруулах асуудлыг шийдсэн байна. Ингэснээр улсын хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийг ариутгах цэгийн үйл ажиллагаа сайжирч, стандарт шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ