ХӨВСГӨЛ: Цагдаагийн газрын 9 албан хаагч гал голомтоо бадраалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-08-03 20:35:27

Мөрөн, 2024 оны наймдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 90 жилийн ойг угтан 9 алба хаагчийн гэрлэлтийн ёслолыг Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газар, Мөрөн сумын Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулав.



Мөрөн сумын Ёслол хүндэтгэлийн өргөөнд хосууд гэр бүлийн гэрчилгээ гардаж, гэрлэлтийн андгай өргөн, сүйн бөгж солилцож, гал голомтоо бадраалаа.




Тус арга хэмжээ нь залуу гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн өмнө хүлээх үүрэг хариуцлага, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой гэдгийг Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ч.Дашбаяр энэ үеэр онцолж байлаа.

 Хөвсгөл аймагт  он гарсаар 253 иргэн гэрлэлтээ батлуулсан байна.

 

Холбоотой мэдээ