Нэг хүнд 2023 онд 61.6 кг хүнсний ногоо ногджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос жилийн эцсийн мал тооллого, малын ашиг шимийн гарцын судалгаа, ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн үнийн судалгаа, ХАА-н үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн жилийн тайлан мэдээллийг үндэслэн хөдөө аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэл, нэмэгдэл өртгийг жил бүр тооцон гаргадаг.
Мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл,
2022
2023
- Улсын дүн
8,967,740.00
8,747,072.00
Хэмжих нэгж: сая.төг
Харин нэг хүнд ногдох хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүний 2023 оны дүн мэдээг 2022 оныхтой харьцуулбал:
2022 2023
- Мах нядалгааны
жингээр, кг 195.8 183.9
- Сүү /л/ 296.5
242.4
- Өндөг /ширхгээр/ 70.1 78.7
- Үр тариа /кг/ 128.3 139
- Төмс /кг/ 64.1 53
- Хүнсний ногоо /кг/ 44.6 61.6
Хөдөө аж ахуйн
бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрлөөр,
2022 2023
- Мах 653,966.59
622,082.69
- Сүү 990,401.13
820,104.85
- Ноос, т 34,708.64
36,065.62
- Ноолуур, т 9,671.56
9,993.87
- Арьс мян.шир 19,875.88 22,910.74
Газар
тариалангийн салбарын нийт үйлдвэрлэл жилээр
2022 2023
- Газар тариалан,
загас агнуурын салбарын
нийт үйлдвэрлэл, тайлант оны үнээр 1,478,965.40 1,953,373.30
- Газар
тариалангийн салбарын
нийт үйлдвэрлэл, 2015 оны
үнээр 852,947.00 911,261.10
Хэмжих нэгж: сая.төг
Ер нь хөдөө аж ахуй /ХАА/-н бүтээгдэхүүн чанар, аймаг, орон нутгийн онцлог, цаг агаарын нөхцөл зэргээс хамаарч харилцан адилгүй үнэтэй байдаг. Мөн хүн амын тоо, төвөөс хэр алс байрласан зэрэг хүчин зүйлээс хамаарч богино хугацаанд үнэ өөрчлөгдөж хэлбэлздэг онцлогтой.
Мөн бүтээгдэхүүний байршлыг харгалзан мал, тэжээвэр амьтад, аргал, хөрзөн, газар тариалангийн зарим бүтээгдэхүүний үнийн мэдээг сум, дүүргээс нь авдаг. Харин малын гаралтай түүхий эд, мах, сүү, хүнсний ногооны үнийн мэдээг аймгийн төв, нийслэлийн түүхий эдийн болон хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн мэдээ цуглуулж буй хүнсний захаас нь авдаг байх юм.