ӨВӨРХАНГАЙ: Солонгос улсын Ансан хоттой хамтран ажиллах гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-08-13 11:44:11

Арвайхээр, 2024 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Ансан хотын захиргааны төлөөлөгчид 8 дугаар сарын 7-9-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ирж,  удирдлагуудтай албан уулзалт хийлээ.


Энэ үеэр  эрүүл мэнд, боловсролын салбарт эмч, багш нарыг туршлага судлуулах, суралцуулах, аялал жуулчлал, хөдөө аж ахуй чиглэлээр хамтран ажиллах гэрээг үзэглэв.



Төлөөлөгчдийн бие бүрэлдэхүүнд  Ансан хотын даргын зөвлөх  Пак Гён Хо, Тамгын газрын дарга Ким Хан Ран, Олон улсын харилцаа хариуцсан Лим Ён Гёон, Сио Со Ман нарын хүмүүс багтсан байна.


Тэд аймагт ажиллах үеэрээ хамтын ажиллагаа тогтоосон салбаруудын үйл ажиллагаатай танилцлаа.

Холбоотой мэдээ