ДАРХАН-УУЛ: Хогийн савны мэдрэгчүүд саадгүй дамжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-08-13 16:49:07

Дархан, 2024 оны наймдугаар сарын /МОНЦАМЭ/. Дархан хотын орон сууц болон гэр хорооллын айл өрхүүдийн нэгдсэн хогийн саванд долоодугаар сард мэдрэгч байрлуулсан.  Нийт 114 ширхгийг байрлуулсан бөгөөд энэ нь хог дүүргэлтийг мэдэрч, мэдээлэл дамжуулах зориулалттай юм.




Өнөөдрийн байдлаар уг мэдрэгчүүд хэвийн ажиллаж, хог дүүрсэн эсэхийг дамжуулж буй зургийг аймгийн хог тээврийн газраас нийтэллээ.




Зурагт ногоон өнгө нь хог дүүрээгүй хэвийн, шар өнгө нь төхөөрөмж шалгах шаардлагатай,  улаан өнгө нь тухайн савны хог дүүрснийг илтгэх  ажээ.


Мэдрэгч зөвхөн хогийн сав доторх түвшин мэдрэх тул гадуур нь хог хаяхгүй байж, зориулалтын саванд хогоо төвлөрүүлж хэвшихийг Дархан хотын хог тээврийн газраас уриалж байна.

Холбоотой мэдээ