ДОРНОД: Д.Долгормаа дэлхийн бүжгийн тэмцээнд амжилттай оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ХДТ-ын гоцлол бүжигчин Д.Долгормаа ЮНЕСКО-гоос зохион байгуулдаг "Танзолимп-2024" олон улсын уралдаанд амжилттай оролцжээ. Тодруулбал, тус уралдааны Этник бүжгийн төрөлд Дорнод аймгийн ХДТ-ын уран бүтээлчдийн "Зүүдний ганга" бүжиг дэд байр, CreatiVe бүжгийн төрөлд "Яруу тансаг" хэмээх бүтээл 5-р байрт шалгарсан байна. Дээрх бүтээлүүдийг МУСТА А.Санчирдорж дэглэж, МУСТА Ө.Ариунбаатар хөгжмийг нь зохиожээ.
Ийнхүү тэд ирэх онд ХБНГУ-д болох 21 дэх удаагийн шилдгийн шилдгийг тодруулах "Дэлхийн бүжгийн олимп"-ийн финалын шатанд оролцох эрхээ авсан байна.
Дэлхийд чансаагаараа гуравдугаарт эрэмбэлэгддэг энэхүү тэмцээнд Азийн 18 оны 5200 бүжигчин авьяас, ур чадвараа сорьжээ.