Стандартын талаарх мэдлэг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-13 14:03:25

Жил бүрийн 10 дугаар сарын 14-ний өдөр бол Дэлхийн Стандартын өдөр. Энэ өдрөөр Дорнод аймгийн Стандарт хэмжил зүйн газар Тусгаар тогтнолын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохиож, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлахаар болжээ.

Өдөрлөгийн үеэр иргэд хөдөлмөрчдөд стандартыг дэлгэн таниулах, аж ахуйн нэгжүүдийн бүтэээгдэхүүн үйлчилгээнд тохирлын гэрчилгээ олгох, электрон болон цахилгаан хилийг баталгаажуулах зэрэг олон төрлийн үйлчилгээг иргэд, байгууллагад үзүүлэх гэнэ. Мөн энэ төрлийн хууль, эрх зүйн акт, дүрэм, журмыг хэрхэн мөрдөх талаарх мэдлэг мэдээллийг иргэдэд өгнө гэдгээ тус газрын дарга Н.Энхболд сэтгүүлчдэд мэдээллээ.

Мөн энэ үеэр аймгийн Цагдаагийн газар, Политехникийн коллеж, Адуунчулуун ХХК, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллага Чанарын удирдлагын тогтолцоо ISO-9001-д орох болсныг дуулгав.

 

Б.Туяа

Холбоотой мэдээ