ТӨВ: Урьдчилсан тооцооллоор 106 мянган тонн ургац хураан авахаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-09-04 16:23:28

Зуунмод, 2024 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 106 мянга орчим тонн ургац хураан авах урьдчилсан тооцоо гарчээ. 


Энэ онд Төв аймаг 138 мянган га талбайд тариалалт хийж, 362 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөж байна. Үүнээс үр тариа 65 мянган га талбайд тариалжээ.


Төв аймаг 2023 онд 140.0 мянган га талбайгаас 380.2 мянган тонн ургац хураан авч байсан юм. Ингэснээр 2022 оноос 72.7 мянган тонн ургац илүү хураан авсан байдаг. 


Холбоотой мэдээ