ТӨВ: Төмсний фестиваль зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-09-04 17:48:34

Зуунмод, 2024 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. “Төмсний фестиваль”-ийг Борнуур суманд зохион байгууллаа.


Фестивалийн үеэр тариаланч, ногоочид үрийн шинэчлэл, нийлүүлэлт, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, газар тариалан мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэх боломжийн талаар мэдээлэл солилцсон юм.


Мөн гала, куарта, сэлэнгэ 5, анушка, лисана, джулия гэх 6 сортын төмсийг үзэсгэлэнд дэлгэсэн бөгөөд тус сортууд нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамгийн тохиромжтой нь юм.


Эдгээр сортын төмсийг ашиглан Эрдэнэ сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Баянчандмань сумын Политехникийн коллежийн оюутнууд хачир, салат, төмсний хучмал, шарсан төмс бэлтгэн үзэсгэлэнд дэлгэж, амталгаа хийсэн нь онцлог байв.  


Төв аймаг улсын хэмжээний төмсний хэрэгцээний 70 орчим хувийг дангаараа хангадаг.






Холбоотой мэдээ