ДОРНОГОВЬ: Хийн дасгалын олон улсын тэмцээнд тусгай байрт шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-09-05 15:41:39

Сайншанд, 2024 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол, Орос, Хятад гурван улсын эрүүл мэндийн хийн дасгал, тулааны урлагийн тав дахь удаагийн тэмцээн БНХАУ-ын Манжуур хотод наймдугаар сарын 22-25-нд боллоо. Монгол Улсаас хийн дасгал, тулааны урлагийн 12 тамирчин оролцсон байна.


Үүнд орон нутгаас оролцсон тамирчид уламжлалт хийн дасгалын хоёр төрлөөр өрсөлдөж, багийн дүнгээр III байрт, ганцаарчилсан төрөлд АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар, Анагаах ухааны сургуулийн Сувилахуйн III дамжааны оюутан Т.Төгсжаргал тусгай байрт шалгарсан амжилт үзүүллээ.


Энэ тэмцээнд Дорноговь аймгийн Хийн дасгалын холбооны гүйцэтгэх захирал, сургагч багш Б.Амаржаргал, Сайншанд сумын II багийн иргэн сургагч багш Ч.Наранцэцэг, Иххэт сумын өндөр настан, сургагч багш Д.Ширчмаа, Дэлгэрэх сумын ЭМТ-ийн ажилтан, сургагч багш Ж.Гэрэлмаа, АШУИС-ийн Дорноговь Анагаахын сургуулийн Сувилахуйн III дамжааны оюутан Т.Төгсжаргал нар ур чадвараа сорьсон байна.


Мөн Монгол Улсаас оролцсон тамирчдаас ганцаарчилсан төрөлд нэг алтан медаль, нэг тусгай байрт шалгарч, шилдэг оролцогчоор хоёр тамирчин шалгарснаар багийн дүнгээр тэргүүлжБолор цомхүртжээ.


Дорноговь аймаг 2006 оноос эхлэн хийн дасгалыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулж хэвшсэн юм.




Аймгийн Хийн дасгалын холбоо 2014, 2018, 2022 ондХийн дасгалын сургагч багш бэлтгэх сургалт”-ыг Монголын Хийн дасгалын холбоо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны сургагч багш нартай хамтран зохион байгуулж, олон нийтэд эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан таниулснаар энэ төрлөөр хичээллэх хүмүүс жил бүр нэмэгдэж байгаа юм. Хийн дасгалын тэмцээнд 57 багийн 300 гаруй тамирчин оролцжээ

Холбоотой мэдээ