Хушаатынхан түүхэндээ хамгийн өндөр ургац хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-13 20:36:27

Сэлэнгэ аймгийн Хушаат сумынхан энэ жил түүхэндээ хамгийн их ургац хураан авч байна.  

Хушаат сум байгуулагдсаны 30 жилийн ой ирэх жил тохионо. Тус сумын иргэд 30 жилийн түүхэндээ анх удаа хамгийн өндөр ургацыг энэ жил хураан авч байгаа аж. Хушаат сумын тариаланчид, ногоочид, хадланчид энэ жил 30000 тн үр тариа, 5000-аад тн төмс, хүнсний ногоо, 5000-аад тн хадлан бэлтгээд байгаа юм. Энэ нь сум байгуулагдаад 30 жил болж буй түүхийн анхны хамгийн том амжилт ажээ. Энэхүү амжилтаа Хушаатчууд сум байгуулагдсаны 30 жилийн ойдоо барьж буй бэлэг хэмээн бэлэгшээж байна. Энэ их ажилдаа сумын иргэд, сургуулийн сурагчид, төр төсвийн байгууллагынхан бүгд л эрвийх дэрвийхээрээ хүчин зүтгэн оролцож байгаа ажээ.

  Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ