БАЯН-ӨЛГИЙ: Малчид 336 мянган толгой малыг борлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-09-09 09:32:05

Өлгий, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг одоогийн байдлаар өнгөрсөн хавар гарсан төлийг нэмээд 2 сая 651 мянган толгой малтай байгаа.


Нийт малын 34 мянга нь тэмээ, 112.7 мянга нь адуу, 223.4 хувь нь үхэр, 1 сая 114.7 мянга нь ямаа, 1 сая 167.3 хувь нь хонь байна.


Үүнээс иргэд энэ намар 396.9 мянган толгой мал буюу 52 мянган бод, 344.9 мянган бог малыг хүнсэнд хэрэглэнэ. Харин 336 мянган малыг зах зээлд нийлүүлнэ гэсэн урьдчилсан тооцоог аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргажээ.


Иргэдийн хүнсэнд хэрэглэх болон зах зээлд нийлүүлж худалдах малыг хасахад 2024-2025 оны өвөл аймгийн хэмжээнд 1 сая 915.6 мянган толгой мал өвөлжинө. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 102.4 мянгаар буурсан үзүүлэлт юм.

Холбоотой мэдээ