ДОРНОГОВЬ: "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2024-09-12 15:26:00

Сайншанд, 2024 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ, ХХААГ-аас тариаланчдын тарьж ургуулсан хүнсний ногоо, компани, аж ахуй нэгж, өрхийн үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэг дороос хэрэглэгчдэд хүргэдэг "Намрын ногоон өдрүүд"  үзэсгэлэн худалдааг энэ оны есдүгээр сарын 11-12-нд  зохион байгууллаа.

Нийт 14 сумын 130 гаруй иргэн, аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцов. Мөн сум бүрийн ашиг шим, үүлдэр угсаа сайтай малын үзэсгэлэн худалдааг  зохион байгуулсан.