Улаанбаатар хотын дөрвөн байршилд авто замыг хааж, шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-13 11:14:56

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод дөрвөн замыг энэ сарын 13-ны 23:00 цагт хааж, 16-ны 6:00 цагт нээнэ.


Тодруулбал:

Офицерын тойргоос Чулуун овооны тойрог хүртэл;

Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэл;

Зурагтын эцсээс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хүртэл;

"Шангри-Ла" төвийн уулзвараас Парисын гудамж хүртэлх авто замыг шинэчлэх юм.


Ингэхдээ инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солихыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Холбоотой мэдээ