ДОРНОГОВЬ: Багш, сурагчдын хамтарсан уран бичлэгийн үзэсгэлэн
ФОТО МЭДЭЭСайншанд, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын V сургуулийн 12а ангийг өнгөрсөн жил төгссөн Ч.Урангоо, Ч.Мичидмаа нарын “Дээдлэхүйн эрдэм” уран бичлэгийн үзэсгэлэн аймгийн Музей, сургалт, судалгааны төвд өнөөдөр олны хүртээл боллоо.
Тус үзэсгэлэнг удахгүй болох үндэсний хэмжээнд зохион байгуулдаг 36 дахь “Номын баяр”-ыг угтаж V сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Э.Цэвэгсүрэн, Э.Хандсүрэн нар удирдаж дэглэсэн байна. Сурагчид энэхүү үзэсгэлэндээ Дорноговь аймгийн болон бусад зохиолчийн яруу найраг, зохиол уран бүтээлийг монгол бичгийн яруу тансаг уран бичлэгээр буулгасан аж.