Хятадын Ардын банк заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН, 2024 оны есдүгээр сарын 27 /Xinhua/. Хятадын Ардын банк (Төв банк) санхүүгийн байгууллагуудын заавал байлгах нөөцийн хэмжээг 0.5 нэгж хувиар бууруулж байгаагаа зарлалаа.
Баасан гарагаас эхлэн зээлдүүлэгчдийн заавал байлгах нөөцийн тэнцүүлэн бодсон дундаж хэмжээ 6.6 хувь байна гэж Төв банк мэдээлжээ. Таван хувийн нөөцтэй санхүүгийн байгууллагууд шинэ зохицуулалтад хамаарахгүй.
Ардын банк мөн долоо хоногийн репо гүйлгээний хүүг 1.7 хувиас 1.5 хувь болгон буурууллаа. Энэ алхам нь мөнгөний бодлогын мөчлөгийн эсрэг зохицуулалтыг чангатгах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн гэж тус банк мэдэгдсэн байна.
Урт хугацаанд заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулснаар зах зээлийн хөрвөх чадварыг 1 их наяд орчим юаниар (141 тэрбум гаруй ам.доллар) нэмэгдүүлнэ гэж Хятадын Ардын банкны тэргүүн Пань Гуншэн өмнө нь мэдэгдсэн юм.