Н.Кэмпбеллийг буяны санд ажиллахыг хоригложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 27 /BBC/. Британийн загвар өмсөгч Наоми Кэмпбеллийг буяны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахыг хоригложээ. Тэрбээр хандивын мөнгийг тансаг зочид буудал, спа үйлчилгээнд зарцуулсан болохыг хяналтын байгууллага тогтоосны дараа энэ шийдвэрийг гаргасан байна.
Буяны сангийн комиссын хийсэн шалгалтын явцад “Fashion for
Relief” байгууллага нь цуглуулсан хандивын мөнгөө зориулалтын дагуу зарцуулаагүй болохыг
тогтоожээ. Тодруулбал, Н.Кэмпбеллийн
тамхи худалдан авах болон түүний хамгаалалтын зардалд, мөн нэгэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлбөрийг төлөхөд дээрх мөнгийг зарцуулсан
байна.
Өдгөө 54
настай Н.Кэмпбелл AP
агентлагт ярилцлага өгөхдөө "би энэ тухай өнөөдөр л олж мэдлээ, ийм зүйл болсонд маш их санаа зовж байна" хэмээн ярьжээ. Үүний зэрэгцээ "хандивын ажлыг хариуцдаг хүн биш" гэдгээ нэмж хэлсэн байна. Британийн загвар өмсөгчийн хандивын
үйл ажиллагаанд оролцох эрхийг нь таван жилээр хассан бол өөр хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох Бианка Хеллмих, Вероника Чоу нарын эрхийг ес болон дөрвөн жилээр тус тус хасжээ.
“Fashion
for Relief” байгууллагын 2016 оны дөрөвдүгээр
сараас 2022 оны долоодугаар
сарын хооронд гаргасан
зардлыг хянах явцад, цугларсан бүх мөнгөний
ердөө 8.5 хувийг нь буяны үйлсэд зарцуулсан болохыг
тогтоосон байна. Тус байгууллагыг 2024
оны гуравдугаар сарын 15-нд
буяны сангуудын бүртгэлээс хасжээ.