ХОВД: 90-ээс дээш настай 42 иргэн бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Ховд аймаг 90 мянга гаруй хүн амтай.
Нийт хүн амын 50.1 хувь нь эрэгтэй бол 49.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Онцлоход, Ховд аймагт 90-ээс дээш настай 42 иргэн бий. Мөн 100 настай нэг иргэн байгаа нь Мөст сумын Хужирт багт амьдарч буй.
Тус аймгийн хүн амын 38 хувь нь аймгийн төвд, 17.1 хувь нь сумын төвд, 44.9 хувь нь хөдөө амьдардаг.