ХОВД: Олон түлхүүртэй монгол цоож
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Музейд одоогоор 3000 гаруй ховор үзмэр хадгалж байна. Үүний нэг бол олон түлхүүртэй монгол цоож.
Үүнийг хар төмрөөр хийсэн. Дээрээ соёмбо таван хошуутай. Долоон ширхэг түлхүүртэй. Нүүрэн талд нь Ардын хувьсгалын 50, Ховд аймгийн 40 жилийн ойд зориулав хэмээн сийлжээ.
Энэ цоожийг Алтай сум иргэн, дархан Д.Батхүү урласан ба 1971 онд Музейд өгчээ.