Сингапурын Тээврийн сайд асныг авлигын хэргээр яллажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСИНГАПУР, 2024
оны аравдугаар сарын 3 /Reuters/. Пүрэв гарагт Сингапурын шүүх шударга
ёсыг тогтооход саад учруулж, 300
мянга гаруй ам.долларын үнэ бүхий бэлэг дурсгалын зүйл авсан
хэргээр Засгийн газрын сайд асанд
12 сарын хорих ял оноожээ.
Засгийн газрын гишүүнээр 13 жил ажиллаж, худалдаа, харилцаа холбоо, тээврийн салбарыг хариуцаж байсан С.Исваран бэлэг дурсгалын зүйлсийг хууль бусаар авсантай холбоотой дөрвөн зүйл ангиар, мөн шударга ёсыг тогтооход саад учруулсан гэх нэг зүйл ангиар буруутгагдаж байсан юм. Шүүхээс мэдэгдсэнээр, 62 настай С.Исвараныг ойрын өдрүүдэд батлан даалтад байлгахыг зөвшөөрсөн бөгөөд даваа гаргаас ял эдэлж эхэлнэ.
Энэ хэрэг цэвэр засаглалтай гэдгээрээ бахархдаг Сингапурыг цочирдуулсан байна. Тус улс өнгөрсөн онд “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын авлигын төсөөллийн индексээр авлигын түвшин хамгийн багатай таван орны тоонд багтжээ. Өмнө нь Сингапурын сайдтай холбоотой авлигын хэрэг хамгийн сүүлд 1986 онд гарч байв. Тухайн үед тус улсын үндэсний хөгжлийн сайд нь хээл хахуулийн хэргээр шалгагдаж байсан боловч эрүүгийн хэрэг үүсгээгүй байх үед нас барсан байна.
С.Исвараны хэрэг Азийн санхүүгийн төвд шуугиан дэгдээсэн бөгөөд бизнес эрхлэгчдээс түүний авсан тансаг бэлэгнүүдийн дотор Английн Премьер лигийн хөл бөмбөгийн тэмцээн, Сингапурын “Формула-1” Гран-При, Лондоны мюзиклүүдийг үзэх тасалбарууд болон хувийн онгоцоор зорчих эрх зэрэг байжээ. Тэдгээр бэлгийн үнийн дүн нь 400 мянга гаруй сингапур доллар байсан гэж прокурор мэдээлсэн байна. С.Исваран энэ оны нэгдүгээр сард хэрэгт буруутгагдах үедээ гурван жил орчмын турш хашсан Тээврийн сайдын албан тушаалаасаа огцорчээ.
С.Исваран
эхэндээ өөрийгөө гэм буруугүй, нэр төрөө цэвэрлэхийн төлөө
тэмцэнэ гэж мэдэгдэж байсан боловч
хожим нь таван хэрэгт гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Прокурорын
зүгээс түүнийг анх 35 хэрэгт буруутгаж байсан боловч таван зүйл ангиар эрүүгийн хэрэг
үүсгэжээ.