ГОВЬ-АЛТАЙ: Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнд 200 сурагч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-10-03 14:52:04

Говь-Алтай, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд өрнөж байгаа “Эрүүл шүд” үндэсний аяны хүрээнд шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн Алтай суманд боллоо. 


"Эрүүл шүд" үндэсний аяны хүрээнд шүд угаах зөв дадал хэвшил олгох, шүд угаах ач холбогдлыг танин мэдүүлэх зорилго бүхий шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Хүүхдүүд тэмцээнээр амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлын тест, шүд угаах дараалал, арчилгааны мэдлэгээрээ өрсөлдсөн юм. 


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгээр нийслэлийн Шүд эрүү нүүрний төвтэй хамтран аймгийн Засаг даргын ивээл дор Боловсролын газар, Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан шүд угаалтын анхдугаар тэмцээнд аймгийн төвийн таван сургуулийн 9-12 насны 200 хүүхэд оролцов.


Тэмцээний зохион байгуулалтад нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийн шүдний эмч шүүгчдээс гадна аймгийн шүдний эмч нар, сургууль цэцэрлэгийн эмч, багш нар оролцлоо. 






Холбоотой мэдээ