Эрчим хүч хэмнэхийн тулд “Voyager-2”-ийн төхөөрөмжийг унтраажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААННЬЮ-ЙОРК, 2024
оны аравдугаар сарын 3 /AP/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг
шинжлэн судлах үндэсний төв /НАСА/ олон жилийн турш ажиллаж буй “Voyager-2” сансрын хөлгийн эрчим
хүчийг хэмнэхийн тулд уг аппаратын дахин нэг судалгааны төхөөрөмжийг унтраажээ.
Тус агентлагийн
мэдээлснээр, цэнэгт атомын урсгалыг хэмжихэд зориулагдсан плазмын төхөөрөмжийг есдүгээр сарын сүүлчээр унтраасан тул сансрын хөлөг 2030-аад он
хүртэл аяллаа үргэлжлүүлэх боломжтой
болсон байна.
1980-аад оны үед аварга том хийн гаргуудыг судалсан “Voyager-2” болон түүний ихэр “Voyager-1” дээрх олон төхөөрөмжийг унтрааж байжээ. Одоогоор хоёр сансрын хөлөг хоёулаа одод хоорондын орон зайд байгаа юм. “Voyager-1” дээрх плазмын төхөөрөмж аль эрт
ажиллахаа больсон бөгөөд 2007 онд унтраасан
байна.
Одоо “Voyager-2” дээрх үлдсэн дөрвөн багаж хэрэгсэл нь соронзон орон зэргийн талаарх мэдээллийг үргэлжлүүлэн
цуглуулах ажээ. Улмаар хелиосферээс
цааших сансар огторгуйг судална.
Тэртээ 1977
онд хөөргөсөн “Voyager-2” хөлөг Тэнгэрийн ван, Далай ван гаргийн хажуугаар ниссэн цорын ганц сансрын
хөлөг юм. Өдгөө уг аппарат
дэлхийгээс 19.31 тэрбум км
хол зайд байгаа бол “Voyager-1” 24.14 тэрбум км-ийн зайд аяллаа үргэлжлүүлж байна.