Нийслэлд согтууруулах ундаа худалдахыг түр хориглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн сонгууль энэ сарын 11-ний баасан гарагт болно.
Үүнтэй холбогдуулан энэ сарын 10-12-нд нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоох аж.
Түүнчлэн согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг,
үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа өдөрлөг зохион байгуулахыг хориглох бөгөөд гадаа болон битүү талбайд
үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй.