ӨМНӨГОВЬ: Энэ намар 50 га талбайд мод тарихаар төлөвлөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад,
2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймаг 2024
онд 500-аас дээш мянган мод тарихаар амлалт өгсөн юм.
Хөтөлбөр үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд намрын бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг Даланзадгад суманд аравдугаар сарын 4-16-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа мод тарих хөдөлгөөний хүрээнд Даланзадгад сумаас Булган сум хүртэлх зайд салхины хамгаалалт болгон 100 ширхэг 50 га талбайд мод тарих ажлыг эхлүүлэн хэрэгжүүлж байгаа юм.
Энэ
хүрээнд 11 дэх 50 га талбайд 3200 орчим хайлаас, сухай, голт бор тарихаар
төлөвлөж алба хаагчид тариалалтын ажлыг хийж байна.
Намрын
бүх нийтээр мод тарих ажилд 60 орчим төрийн байгууллагын албан
хаагчид оролцож, салхины хамгаалалт бүхий ойн зурваст модны суулгац суулгалаа.
Тус
ойн зурвас нь Даланзадгад сумыг салхи, шорооноос хамгаалах, ногоон зурвасыг
нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.