ЗАВХАН: Өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 710 иргэн санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-10 15:16:46

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймагт аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх үйл ажиллагаа эхэлсэн байна.


Завхан аймгийн хэмжээнд нийт 47188 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ. Үүнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр нийт 710 сонгогч хүсэлтээ хүргүүлсэн байна.


Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хамгийн олон буюу 109 сонгогч Улиастай сумаас хүсэлтээ ирүүлсэн байна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 10 дугаар сарын 10-ны өдөр 09:00-20:00 цагт зохион байгуулна. 


Өөрийн байнга оршин суугаа нутаг дэвсгэрт байгаа эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч. Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч. Зөрчлийн улмаас саатуулагдсан, баривчлагдсан сонгогч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр хуульд заасан байдаг гэж Завхан аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.

Холбоотой мэдээ