БАЯН-ӨЛГИЙ: Сонгогчдын ирц 12.3 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын сонгуулийн санал хураалт Баян-Өлгий аймагт орон нутгийн цагаар өглөөний 06.00 цагт эхэлсэн.
Аймгийн Сонгуулийн хорооноос өгсөн мэдээллээр энэ удаагийн ээлжит сонгуулиар тус аймгийн 69100 орчим иргэн 100 сонгуулийн хэсэг дээр очиж санал өгнө.
Одоогоор бүх хэсгийн хороонд санал өгөх үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ба 9.45 цагийн байдлаар сонгогчдын ирц 12.3 хувьтай байна.