БАЯН-ӨЛГИЙ: Сонгуулийн ирц 75.1 хувь буюу улсын хэмжээнд хамгийн өндөр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны аравдугаар 11 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт орон нутгийн ээлжит сонгуульд 69379 сонгогч саналаа өгөх ёстойгоос орон нутгийн 18.00 цагийн байдлаар 47880 иргэн саналаа өгч, ирц 75.1 хувьтай байна.
Энэ нь улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт юм.
Сонгуулийн санал
авах ажиллагаа 13 сум, 1 тосгоны бүх хэсгээр хэвийн үргэлжилж байна.