БУЛГАН: Ирээдүйн номын санчид танилцах аялал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-10-15 16:20:09

Булган, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Соёл урлагийн их сургуулийн Соёлын сургуулийн Номын сан судлалын тэнхимийн багш оюутнуудын орон нутгийн номын сантай танилцах аяллыг анх удаа Булган, Орхон аймгийн нийтийн номын сангаас эхлүүллээ.


Номын сангийн тэнхимийн эрхлэгч Б.Амарзаяа, зөвлөх багш Г.Наранцэцэг, ахлах багш А.Алтанчимэг нар номын сан судлалын өдрийн ангийн оюутнуудын хамт оролцож, номын сангийн үйл ажиллагаа сан хөмрөгийн зохион байгуулалттай танилцсан юм.


Тэд Булган аймгийн төвд барьж буй номын сангийн шинэ барилга болон аймгийн дурсгалт газруудыг үзэж сонирхлоо. Оюутнуудад орон нутгийн номын сангийн үйл ажиллагаа ихээхэн таалагдсан төдийгүй хөдөө орон нутгийг зорьж ажиллах, өөрийн сонгосон мэргэжилдээ улам дурлах давуу талууд харагдаж байна.





Холбоотой мэдээ