НӨАТ-ын урамшууллыг 6082 иргэн хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-17 17:14:20

 Өчигдөр  НӨАТ-ын урамшууллын сугалааны 16 дахь удаагийн тохиролд 6082 иргэн азтан болжээ. 

Энэ удаагийн тохиролд  9 дүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж,  10-р сарын 15-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн  5 сая 987 210 баримт хамрагдснаас  4 сая төгрөгийн 4, 500 мянган төгрөгийн 67, 100 мянган төгрөгийн 548, 20 мянган төгрөгийн  5409 баримт тохиролд таарч азтан болжээ. Харин супер азтан болох 250 сая төгрөгийн эзэн тодроогүй байна.

Б.Заяа

Холбоотой мэдээ