ДАРХАН-УУЛ: ИТХ анх удаа эмэгтэй даргатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-10-17 14:30:22

Дархан, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ анх удаа эмэгтэй даргатай болж, Алтангэрэлийн Янжмааг сонголоо. МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын даргад долоодугаар тойргоос сонгогдсон төлөөлөгч Алтангэрэлийн Янжмааг, АН-аас наймдугаар тойргоос сонгогдсон төлөөлөгч Лувсаншаравын Анар-Эрдэнийг дэвшүүлсэн.


Нууц санал хураалтад 40 төлөөлөгч оролцсоноос 25 төлөөлөгч буюу 62.5 хувийн саналаар сонгогдлоо. ИТХ-ын хурлын даргад нэр дэвшиж өрсөлдсөн Л.Анар-Эрдэнэ 15 төлөөлөгчийн санал авчээ.


Шинээр сонгогдсон аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаад тамга тэмдгийг аймгийн ИТХ-ын дарга асан Сундуйжавын Насанбат гардуулан өгч амжилт хүслээ.


Төлөөлөгчид шинээр сонгогдсон дарга А.Янжмаад жендэрийн мэдрэмжтэй, олонх цөөнхийн ялгаа гаргахгүй, ил тод, нээлттэй, шударга ажиллахыг хүсэв.





Холбоотой мэдээ