Малын хорогдол өссөн дүнтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-17 19:41:59

Говь-Алтай аймгийн эдийн засаг нийгмийн энэ оны эхний 9 сарын мэдээлэл гарлаа. Эндээс харахад тус аймгийн хэмжээнд 2015 оны эцэст тоологдсон төллөх насны 1184.1 мянган хээлтэгч малын 1068.5 мянга буюу 90.2 хувь нь эхний 9 сард төллөсөн байна.

Эм ямааны 90.4 хувь, эм хонины 92.7 хувь, ингэний 48 хувь, үнээний 78 хувь, гүүний 78 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 98.4 хувь буюу 1052.7 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийхээс 115.6 мян буюу  0.3 хувиар өсжээ. Том малын зүй бусын хорогдол 2016 оны эхний 9 сард 29.3 мян.толгой болж, өмнөх оны мөн үеийхээс 18.4 мянга буюу 2.6 дахин өссөн байна. Том малын зүй бусын хорогдлыг малын төрлөөр авч үзвэл, адуу 489, үхэр 766, тэмээ 135, хонь 6830, ямаа 21144 байна. Нийт хорогдлын 23.3 хувийг хонь, 72 хувийг ямаа эзэлж байна. Өвчнөөр хорогдсон мал оны эхний 9 сард 983 болж, өмнөх оны мөн үеийнхээс 41-р буюу 4.4 хувиар өсчээ.

                                                                             Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ