Багийн төвөө тохижуулахад ихээхэн анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-17 20:40:57

Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн төвд олон барилга шинээр баригдаж ашиглалтанд оржээ.

Багийн дарга н.Баттогтох сүүлийн 8 жил ард түмнийхээ итгэлийг хүлээн багийн даргаар ажиллаж байгаа бөгөөд тэрээр багийнхаа иргэд малчид, нутгийн зөвлөл, уул уурхай эрхэлдэг компанийн удирдлагатай хамтран ажиллаж тэдний хандив тусламжаар олон ажил хийгээд байна. Дэрстэй багийн хурлын байр, бага эмчийн салбар, дэлгүүр, халуун ус, моторын болон малчдын байр зэрэг барилгуудыг барьж ашиглалтанд оруулжээ.

Мөн блокны жижиг үйлдвэр ажиллуулж барилгын ханын материалаа үйлдвэрлэдэг болсон байна. Энэ бүхнийг багийн хамт олноороо ярилцан гүйцэтгэдэг байна. Хэний ямар хандивыг хэрхэн зарцуулснаа ил тод тайлагнаж мэдээллийн самбар гарган сурталчилдаг ажээ. Үүний зэрэгцээ тус багийн мал сүрэг сүүлийн 5 жил дараалан өсөж 40 000 толгойд хүрсэн байна.

Малынхаа үүлдэр угсааг сайжруулах,таваарлаг чанарыг дээшлүүлэхэд голлон анхаарч байгаа ажээ. Хүний сэтгэлээр ажил бүтдэг юм. Зүтгэл санаачилгатай байхад төсөв хөрөнгө хараад цаг алдах шаардлага байхгүй хэмээн тэр өгүүлж байлаа.

                                                                         Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ