ДАРХАН-УУЛ: Гурван сумын ИТХ, засаг даргыг сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-10-23 20:27:58

Дархан, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд олонхын санал авч сонгогдсон төлөөлөгчдөд үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулах, ИТХ-ын дарга, засаг дарга сонгох анхдугаар хуралдаан гурван суманд боллоо.


Дархан сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан МАН-ын бүлгээс Болдхуягийн Эрдэнэзаяаг нэр дэвшүүлж олонхын санал авч ИТХ-ын даргаар сонгогдсон бол засаг даргаар Тогтохсайханы Тулгаа дахин сонголоо.


Харин Орхон сумын Засаг даргаар Батдоржийн Түмэнцогт 80.9 хувийн санал, ИТХ-ын даргаар Батбаярын Мөнхбаяр 85.7 хувийн саналаар сонгогдсон байна.





Хонгор сумын тухайд ИТХ-ын даргаар Шинэдаагийн Бат-Өлзийг сонгосон бол засаг даргад 2016-2024 онд ИТХ-ын даргаар ажилласан Наянтайн Ганбаатар нэр дэвшиж олонхын санал авч засаг дарга боллоо




Дархан, Орхон сумын засаг дарга дахин сонгогдсон бол Хонгор сумын тухайд өөрчлөлт орсон. Харин Шарын гол сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан энэ долоо хоногт болно.

Холбоотой мэдээ