Эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх шинэ стратегийг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-10-25 16:13:48

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 25 /Reuters/. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн боломж бололцоог нэмэгдүүлэх, дэлхийн эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой жендэрийн шинэ стратегийг Дэлхийн банк пүрэв гарагт танилцуулжээ.


Вашингтон хотноо болсон Олон улсын валютын сан, Дэлхийн банкны жил тутмын уулзалтын үеэр танилцуулсан Жендэрийн стратеги-2024-2030” хөтөлбөрт 2030 он гэхэд 300 сая эмэгтэйг өргөн зурвасын интернэт ашиглах, зайлшгүй шаардлагатай үйлчилгээ, санхүүгийн үйлчилгээ, боловсрол, ажлын байраар хангах нөхцөлүүдийг бүрдүүлэх зорилгуудыг дэвшүүлсэн байна.


Мөн нэн ядуу, эмзэг бүлгийнхэнд чиглэсэн нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдээр дамжуулан 250 сая эмэгтэйг дэмжих, түүнчлэн 80 сая эмэгтэй болон эмэгтэйчүүд удирддаг бизнест хөрөнгө оруулах, бизнес эрхлэхэд тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхийг зорьж байгаа ажээ.  


“Эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх нь дэлхийн эдийн засгийг дэмжээд зогсохгүй гэр бүл, олон нийтэд тустай” гэж Дэлхийн банкны тэргүүн Ажай Банга мэдэгджээ. Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадавхжуулснаар ядуурлаас ангижрах шат”-ыг тавьж, итгэл найдвар, нэр хүндийг нэмэгдүүлнэ гэж тэрбээр хэлсэн байна.

Холбоотой мэдээ