ДОРНОГОВЬ: Соёлын өв тээгч С.Сэлэнгээгийн урлалаас
ФОТО МЭДЭЭСайншанд, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иххэт сумын малчин Санзайсүрэнгийн Сэлэнгэ мал маллахын
хажуугаар үйл урлах, шаглах, зүү ороох, малынхаа ноос хөөврөөр гэрийн чагтага, дээс
томох, эсгий ширмэл оёх, торомны ноосоор эсгий гутал, бүрээс туурганы зээг хийх, хөөргийн даалин урлах гээд монгол хүний
уламжлалт оёж хатгах соёлын өвийг гаргууд эзэмшжээ. Түүний урласан бүтээлээс
хүргэе.