ДАРХАН-УУЛ: Гурван сумын засаг дарга батламжаа гардан авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/.
Дархан, Орхон, Хонгор сумын засаг дарга нарыг аймгийн засаг дарга Б.Азжаргал өнөөдөр батламжилж томиллоо.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн
хуулийн 60 дугаар
зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 66 дугаар зүйлийн 66.1,
Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон
хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх
тухай хууль, Засгийн газрын 2024 оны 128 дугаар тогтоол сумдын ИТХ-ын тогтоолыг
тус тус үндэслэжээ.
Дархан сумын Засаг даргаар Тогтохсайханы Тулгаа, Орхон сумын Засаг даргаар Батдоржийн Түмэнцогт, Хонгор сумын Засаг даргаар Наянтайн Ганбаатар нарыг томиллоо. Дархан, Орхон сумын Засаг дарга нар хоёр дахь удаагаа томилогдоод байна.
Шарын гол сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан өнгөрсөн баасан гарагт болж, засаг даргад нэр дэвшүүлсэн нэр дэвшигчийн албан бичиг тухайн өдөр ирсэн боловч хувь хүний бүрдүүлэх шаардлагатай материал аймгийн аймгийн ЗДТГ-т өнөөдөр ирсэн байна. Материалыг холбогдох хэлтсээс хянаж, төслийг боловсруулан аймгийн Засаг даргад танилцуулах юм.
Ташрамд, Шарын гол сумын Засаг даргад Ардчилсан намаас нэр дэвшиж, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Мягмардоржийн Мөнхбаярыг 56.5 хувийн саналаар дэмжиж засаг даргаар томилохоор болжээ.
Холбоотой мэдээ

