“Voyager-1”-ийн 1981 оноос хойш ашиглагдаагүй төхөөрөмж ажиллаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2024-11-04 12:35:59

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /CNN/. Одоогоос 47 жилийн өмнө хөөргөсөн Voyager 1 сансрын хөлөг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвтэй /НАСА/ эргэн холбогджээ.


Одод хоорондын орон зайд байгаа уг аппарат техникийн доголдлын улмаас олон өдрийн турш холбоо тасраад байсан юм. “Voyager-1 одоо дэлхий дээрх багийнхантай холбогдохын тулд 1981 оноос хойш ашиглаагүй радио дамжуулагчаа хэрэглэж байгаа бөгөөд инженерүүд юу болсныг тодруулахаар ажиллаж байна.


1977 оны есдүгээр сард хөөргөсөн сансрын хөлөг насжихийн хэрээр судлаачид эрчим хүч хэмнэхийн тулд судалгааны төхөөрөмжүүдийг нь аажмаар унтрааснаар Voyager-1-д 24 тэрбум км-ийн зайнаас шинжлэх ухааны сонирхолтой өгөгдлийг илгээх боломж бүрдээд байгаа юм. 


Уг сансрын хөлөг нь дэлхийгээс хамгийн алс зайд хүрч очсон хөлөг бөгөөд хелиосферээс цааших сансар огторгууг судалж байна. “Voyager”-ийн багийнхан насжиж буй хөлөгт тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бүтээлч шийдлүүдийг эрэлхийлсээр байгаа бөгөөд ингэснээр уг аппарат сансар огторгуйн аяллаа үргэлжлүүлэх боломжтой болох ажээ.

Холбоотой мэдээ