ЗАВХАН: Голын ай сав дагуу тарьсан модны амьдралтын хувь сайн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2024 оны
арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төв Улиастай сум энэ
намрын мод тарилтаар 18800 ширхэг 9 төрлийн мод тарьжээ.
Энэ намрын мод тарих ажлын онцлог нь өрх бүртэй хариуцлагын гэрээ байгуулж үнэгүй суулгац өгсөн юм.
Мод тарих сонирхолтой 450 өрхөд 4450 ширхэг тарьцыг олгохдоо хариуцлагын гэрээ байгуулж, ирэх хавар модны амьдралтын хувиар нь үр дүнг нь тооцож урамшуулах юм.
Мөн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний онцлог, ач холбогдлыг таниулах, иргэн бүрийг, өрх бүрийг энэ хөдөлгөөнд нэгдэхийг уриалж, айл бүр хашаагаа ногооруулъя гэсэн уриалгын дагуу иргэдэд арга зүйн зөвлөгөө өгчээ.
Энэ намар иргэдэд голт бор, далайн хальс, гүйлс, хайлаас, монос, тэхийн шээг, буйлс зэрэг модыг олгосон. Шинээр мод тарих гэж байгаа иргэдэд байгаль орчны мэргэжилтнүүд арга зүйн зөвлөгөө өгсөн нь үр дүнтэй байв.
Өнгөрсөн жил Улиастай сум 21600 ширхэг 7 төрлийн модыг тарьж суулгасан. Өнгөрсөн жилийн тарьсан модны амьдралтын хувь нь 85-90 хувьтай байна.
Улиастай сумын төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллага бүр өөрийн эзэмшиж байгаа газрынхаа 10 хувийг нь ногоон байгууламж болгож, мод тарьсан байна. Хавар, намрын мод тарих хөдөлгөөнд иргэд идэвхтэй оролцож, голын ай сав дагуу жил бүр мод тарьж ургуулж байгаа болохоор модны усалгаа сайн, арчилгаа сайн байна.
Амьдралтын хувь ч өндөр байгаа юм. Ирэх зун сумын хэмжээнд ногоон байгууламжийн тоог нэмнэ, мөн хайс хамгаалалтыг сайжруулах. Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн тарьц суулгацуудыг хүлэмжид бэлтгэсэн байна гэж Улиастай сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Саруул мэдээлэв.
Хавар хийсэн ногоон байгууламж, тарьц