ДОРНОГОВЬ: Ахмад сэтгүүлч Л.Сандуйн бүтээлээс
ФОТО МЭДЭЭСайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Ахмад сэтгүүлч, гэрэл зурагчин Лувсанрэгзэнгийн Сандуй “Төрсөн нутгийн минь зөөлөн салхи” нэртэй түүх, дурсамжийн номоо хэвлэлтээс хүлээн авчээ.
Тэрээр номоо өөрийн төрсөн нутаг Дэлгэрэх сумынхаа түүхт 100 жилийн ойд зориулан гаргасан байна. Тус номд төрсөн нутаг усных нь онцлог, сонин сайхан хийгээд зарим түүхэн үйл явдал, хүн зоны дурсамж дурдатгалыг багтаажээ.
Мөн хөрөг найруулал, эсээ, сурвалжилга зэрэг олон төрлөөр дурсамж дурдатгал, түүхэн хүмүүс, Дорноговийн хурдан адуу болон говь нутгийн хөгжлийн тухай гэрэл зургийн зэрэг 20 гаруй номыг туурвиж байсан юм. Түүний бүтээлийн номоос хүргэе.