ДОРНОД: Түүхэн болон хил орчмын маршрутаар аялах боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Дорнод аймагт зочилж буй хүмүүс түүхэн болон хил орчмын маршрутаар аялах боломжтой. Тухайлбал, аймгаас түүхэн аяллыг Хавирга боомт - Өүлэн эх - Бөртэ хатны төрхөм - Угтам хийд - Ульхан боомт - Онон балж - Нарату шүтээн - Чингисийн хэрмэн зам - Чингисийн тугийн сүм гэсэн маршрутаар баталсан байна.
Харин хил орчмоор аялахыг хүсвэл, Сүмбэр боомт - Хэрээ уул - Ялалт музей - Хээрийн музей - Ялалт хөшөө - Их бурхант- Мэнэнгийн тал - Буйр нуур - Чойбалсан хот - Хавирга боомт гэсэн маршрутыг зөвлөж байгаа юм.
Дорнод
аймагт түүх, соёлын дурсгалт болон байгалийн өвөрмөц тогтоцтой газар олон бий. Манай
орны хамгийн том тэгш тал, байгалийн өвөрмөц онцлог бүхий 90 гаруй км урт, 60
гаруй км өргөн нутгийг эзлэх далайн түвшнээс 600 м өндөрт оршдог, цагаан зээр
нүүдэллэдэг Мэнэнгийн талыг дурдаж болно. Мөн Хэрлэн барс хотын туурь,
цамхаг, Их бурхант, Ерэн баатрын хөшөө,
Монгол дайчдын хөшөө, Угтамын хийд, Зүрхэн арал, Хөх нуур гэхчлэн түүхэн
дурсгалт газар олон.